Политики и выборы, Голосуйте свободно, Участвуйте в демократии, Голосуйте за перемены, Онлайн референдум
Mongolian People's Party

Н.Энхбаяр: МАХН-ын нэрээ авахын тулд зүтгэж ажиллана

Mongolian People's Party 40%

 

Албан ёсны нэргүй намынхаа даргаар МАХН-ын түр штабынхан Н. Энхбаярыг сонголоо. Онц их хурлын эхний өдөр 21 аймгаас 1080 төлөөлөгч ирэх ёстой. Төлөөлөгчид 81,6 хувьтай ирээд хурлын танхим дүүрч байна гэж мэдээлж байсан бол өчигдөр заалны суудлын урд хэсгээр л төлөөлөгчид суусан харагдсан. Гэсэн ч 20 цагт намын даргыг сонгох санал хураалтанд 913 төлөөлөгч санал өгсөн болж таарсан.

Зургаан санал нь хүчингүй, 907 нь хүчинтэйгээр  тоологджээ. Нийт санал өгөгчдийн 687 нь буюу 75 хувь нь намын даргаараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгосон санал өгчээ. Ингэснээр МАН-ын бага хурлын гишүүн тэрээр энэ намын даргаар ажиллахаар боллоо.

Тэрээр өөрт нь итгэл хүлээлгэсэн төлөөлөлчдийнхөө өмнө МАХН-ын нэрээ авахын тулд зүтгэнэ. Шударга ёсны төлөө ажиллана гэж амласан.

Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон хоёр залуу хурлын эхний өдөр хөөгдөж гарсан билээ. Тэгвэл намын даргыг сонгохын өмнө үгээ хэлсэн залуус бас л хөөгдөж туугдаж гарсан байна. Шалтгаан нь Н.Энхбаярт итгэл үзүүлж чадахгүй гэснээс болжээ. Ингэснээр олон залуус үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хамгаалагчдаар туулган гарсан байна. Нэг охин цүнхээ ч авч чадалгүй гарснаа ярьлаа.

Хөөгдсөн залуус онц их хурлын шийдвэрийг хүчингүй гэж үзэж байгаа. Учир нь 1080 хүний саналаар даргаа сонгоно гэж байсан бол хурлын танхимд 200-300 хүрэхгүй хүмүүс байсан. Тоондоо хүрээгүй санал хүчингүй биз дээ гэж хэл. эд Циркээс Улсын их дэлгүүрийн зүг чиглэн алхжээ.

 

 

2011-01-29

Нийтэлсэн: ShuuD.mn

01.02.2011


Kira -
Пометитьno spam

ElectionsMeter не несёт ответственности за содержание аргументов. Обращайтесь пожалуйста к изображаемому пользователю или автору аргумента. Каждый аргумент и каждый текст опубликованный на ElectionsMeter должен включать оригинальное имя автора со ссылкой на первоисточник. Пользователи обязаны иметь ввиду уведомления о нарушении авторских прав. Пожалуйста, прочитайте внимательно правила пользования сайтом.

Назад на опрос: > Mongolia > Партии > Mongolian People's Party
 
load menu